• Өнөөдөр 2024-04-26

Коронавирусийн халдварын 1243 тохиолдол батлагдаж, долоон хүн нас баржээ

2021-07-28,   486

   Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл өглөө. Өнгөрсөн хоногт 1243 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, долоон хүн нас барсан байна. Халдварын шинэ тохиолдлуудыг дотор нь задалбал, 511 нь Улаанбаатар хотод, 732 нь орон нутагт илэрчээ. Харин зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол байхгүй. Ингэснээр манай улсын нийт халдварын тоо 160344, нас баралт 796 боллоо.

  Мөн сүүлчийн 24 цагт 2100 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 10477 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 424 нь жирэмсэн эх, 1748 нь хүүхэд аж.
Тэдний биеийн байдал
Хөнгөн – 6552
Хүндэвтэр – 2803
Хүнд – 944
Маш хүнд – 178 хүн байна.


Коронавирусийн халдварын 1243 тохиолдол батлагдаж, долоон хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188