• Өнөөдөр 2024-03-30

Өнөөдөр суурин 22 цэгт 9010 иргэнийг дархлаажуулна

2021-07-27,   526

Улаанбаатар хотод өнөөдөр буюу долдугаар сарын 27-нд коронавирусийн эсрэг вакцинжуулалтын суурин 22 цэгт ажиллана. Суурин 22 цэгт 33 багийн 221 эмч, ажилтан ажиллаж, 9010 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 3365, II тунд 5623 буюу нийт 8988 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1067182 иргэн I тунд, 970419 иргэн II тунд хамрагдаад байгаа юм. Мөн нийт 1661 жирэмсэн эх, 12-15 насны 22168, 16-17 насны 13699 хүүхэд II тунд хамрагдаад байгаа юм.


Өнөөдөр суурин 22 цэгт 9010 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188