• Өнөөдөр 2024-05-18

Улаанбаатарт 501, орон нутагт 1012 хүнээс коронавирусийн халдвар илэрч, долоон хүн нас барлаа

2021-07-25,   631

   Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар тоон мэдээллээ өглөө. Өнгөрсөн хоногт коронавирусийн 1513 тохиолдол шинээр илэрч, долоон хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 501 нь Улаанбаатарт, 1012 нь орон нутагт илэрсэн байна. Харин гаднын улсаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.  Ингэснээр манай улсын нийт халдварын тохиолдол 156737 болжээ.

   Харин сүүлийн 24 цагт 2625 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол эмнэлэгт 10279 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал:

  • Хөнгөн - 6507
  • Хүндэвтэр - 2893
  • Хүнд - 909
  • Маш хүнд – 201


Улаанбаатарт 501, орон нутагт 1012 хүнээс коронавирусийн халдвар илэрч, долоон хүн нас барлаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188