• Өнөөдөр 2024-04-27

Л.ЭНХСАЙХАН: Монголд коронавирусийн дельта хувилбараар өвчилсөн долоон хүн байгаа

2021-07-23,   435

   Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдээллийн үеэр Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Өнөөдрийн байдлаар манай улсад долоон хүн дельта вирусийн халдвар авсан. Тэдний хавьтлын судалгааг хийж байгаа” гэлээ.

  Мөн нийт хүн амын дунд дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.

   Коронавирусийн дельта хувилбарын халдварлах болон халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх нууц үеийн хугацаа өмнөх хувилбаруудаас богино болсон. Мөн халдвар авсан тохиолдолд олон эрхтний эмгэг, өвчлөл үүсгэх тул халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг анхааруулж байна.


Л.ЭНХСАЙХАН: Монголд коронавирусийн дельта хувилбараар өвчилсөн долоон хүн байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188