• Өнөөдөр 2024-04-19

Л.ЭНХСАЙХАН: ХӨСҮТ, АШУҮИС болон “Интермед” эмнэлэгт коронавирусийн дельта хувилбар илрүүлэх PCR шинжилгээ туршилтаар авч байгаа

2021-07-23,   604

   Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр сэтгүүлчид коронавирусийн дельта хувилбар болон түүнийг Монголд оношилж байгаа талаар тодрууллаа. Уг асуултад Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “БНСУ-ын CGN компанийн коронавирусийн дельта хувилбар илрүүлэх PCR сорьцоор ХӨСҮТ, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, “Интермед” эмнэлэгт туршилтын шинжилгээ хийж байгаа. Шаардлагатай тохиолдолд сорьцыг гаднын улсад шинжлүүлэхээр илгээнэ. Коронавирусийн дельта хувилбарын вирус хурдан тархдаг бөгөөд халдварын нууц үе нь 6-7 хоног байдаг. Дельта вирус эстэй холбогдож, эмгэшүүлэх хугацаа нь хурдассан. Олон эрхтэн системийн хүндрэл үүсгэдэг” хэмээн хариуллаа.

   Мөн тэрбээр “Дархлаажуулалтын цэгийг нэмэх чиглэл өгсөн. Хоёрдугаар сарын 23-наас хойш өрхийн эмч нар дархлаажуулалтын цэгт амралтгүй ажилласан. Тиймээс эмч нарын зуны амралтыг өгөх шаардлага байгаа” гэв.


Л.ЭНХСАЙХАН: ХӨСҮТ, АШУҮИС болон “Интермед” эмнэлэгт коронавирусийн дельта хувилбар илрүүлэх PCR шинжилгээ туршилтаар авч байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188