• Өнөөдөр 2024-04-25

БНСУ-ын “K2BIO” компани Монголд коронавирусийн хувилбарыг илрүүлэхээр ажиллана

2021-07-22,   573

   Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНСУ-ын “К2BIO” компанийн захирал Мансук Бае, дэд захирал Кунгмин Ли нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “К2BIO” компани Монгол Улсад салбараа нээж нэг цагийн дотор  хариу нь гарах PCR шинжилгээний багцыг үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа тухай саналаа танилцуулжээ.

   Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Уулзалтын үеэр “К2BIO” компанийн удирдлагууд “Монгол Улсад түргэвчилсэн оношлуур үйлдвэрлэж, мутацид орсон вирусийн дельта, альфа хувилбарыг илрүүлэхээр ажиллах болно” гэдгээ мэдэгджээ. Мөн тус компани өөрийн технологио үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх аж.


БНСУ-ын “K2BIO” компани Монголд коронавирусийн хувилбарыг илрүүлэхээр ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188