• Өнөөдөр 2024-03-28

Улаанбаатар хотод 511, орон нутагт 798 хүнээс халдвар илэрчээ

2021-07-22,   407

 Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт коронавирусийн 1309 тохиолдол батлагджээ. Эдгээрийг дотор нь задалбал, Улаанбаатар хотод 511, орон нутагт 798 хүнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 152539 боллоо.  Мөн өнгөрсөн өдөр 2997 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 144245 болжээ. 

  Харамсалтай нь сүүлийн 24 цагт коронавирусийн хүндрэл, архаг хууч өвчний улмаас 41-ээс дээш насны зургаан иргэн эндэж, нас баралтын тоо 755 болсон байна.


Улаанбаатар хотод 511, орон нутагт 798 хүнээс халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188