• Өнөөдөр 2024-05-18

АНУ-д шинээр илрэх халдварын тохиолдлуудын 83 хувийг дельта хувилбар эзэлж байна

2021-07-21,   539

АНУ-д шинээр илрэх коронавирусийн тохиолдлуудын 83 хувийг Энэтхэгт анх илэрсэн дельта мутаци эзэлж байгаа талаар АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Энэ талаар тус төвийн дарга Рошель Валенски “Уг үзүүлэлт нь долдугаар сарын 3-ны үетэй харьцуулахад 33 хувиар өссөн” талаар мэдэгдсэн байна . Мөн Миссури мужид шинээр илэрсэн халдварын тохиолдлын 90 хувийг дельта мутаци эзэлж байгаа гэнэ.

АНУ-ын хэмжээнд энэ  сарын 17-ны өдрийг хүртэл бүртгэгдсэн нийт коронавирусийн халдварын тохиолдлын 8.3 хувийг Их Британид анх илэрсэн альфа хувилбар, 3.3 хувийг Бразилд анх илэрсэн гамма хувилбар эзэлж байгаа юм.

 

Эх сурвалж: CNN


АНУ-д шинээр илрэх халдварын тохиолдлуудын 83 хувийг дельта хувилбар эзэлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188