• Өнөөдөр 2025-04-03

Коронавирусийн хүндрэлээр нас барсан иргэдийн 20 гаруй хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан байжээ

2021-07-21,   988

           Үндэсний статистикийн хорооноос коронавирусийн тархалт, нөхцөл байдлын судалгаа гаргажээ.
2021 оны долдугаар сарын 5-ны байдлаар коронавирусийн батлагдсан тохиолдлын 35.5 хувь нь аль нэг төрлийн вакцины I болон II тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна.
Тодруулбал, I тунд хамрагдсаны дараа 7.6 хувь нь, II тунд хамрагдсаны дараа 27.9 хувь нь өвчилжээ. Харин өвчилсөн иргэдийн 64.5 хувь нь огт вакцинд хамрагдаагүй иргэд байгаа юм. Мөн коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн ихэнх буюу 61.6 хувь нь вакцинд хамрагдаагүй, 20.7 хувь нь бүрэн тунд, 17.6 хувь нь I тунд хамрагджээ. 
 
 

Коронавирусийн хүндрэлээр нас барсан иргэдийн 20 гаруй хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 16:04:44
    Irgen: Tegne ******** hor birusees hamgaalj chadsangvi dee toriin shunalt uudaas olon hvnii ami hohirloo haramsaltai
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188