• Өнөөдөр 2024-05-18

Улаанбаатарт 676, орон нутагт 803 иргэнээс коронавирус илэрч, дөрвөн иргэн нас барлаа

2021-07-21,   701

     Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн хоногт 1497 хүнээс коронавирус илэрч, дөрвөн иргэн нас баржээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 151230, нийт нас баралт 749 болж байна. Нас барсан иргэдийн гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй бөгөөд 61-80 насны нэг, 80-аас дээш насны гурван иргэн архаг хууч өвчин болон халдварын улмаас нас баржээ. Харин шинээр батлагдсан тохиолдлын 676 нь Улаанбаатарт, 803 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт халдварын тархалт хамгийн өндөр байгаа аймгаар Төв болон Дархан-Уул тодроод байна. Тодруулбал, өнгөрсөн хоногт Дархан-Уул аймагт шинээр 160 иргэнээс халдвар илэрч нийт 3950, Төв аймагт шинээр 23 иргэнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 3568 боллоо.

Харин өчигдөр буюу энэ сарын 19-нд 3646 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрэлт 141248 болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 9910 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 203 иргэний биеийн байдал нэн хүнд байна.

 


Улаанбаатарт 676, орон нутагт 803 иргэнээс коронавирус илэрч, дөрвөн иргэн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188