Өнөөдрийн байдлаар коронавирусийн хүндрэлээр 745 хүн амиа алдаад байна. Өнгөрсөн долоо хоногт коронавирусийн улмаас нас барсан иргэдийн хавсарсан өвчний 68 хувийг зүрх, судасны өвчин, 23 хувийг чихрийн шижин, 13 хувийг бөөрний эмгэг, есөн хувийг мэдрэлийн эмгэг, долоон хувийг хавдар, гурван хувийг хэт таргалалт эзэлж байна. Хэт таргалалтын улмаас коронавирусийн хүндрэлээр амиа алдаж буй иргэдийн талаар Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Хүний биеийн жин байх ёстой хэмжээнээсээ 20 хувиар илүү байх, дотор өөхлөлт ихтэй байх нь хэт таргалалтдаа ордог. Жишээлбэл, 170 см өндөртэй хүн 60-65 кг жинтэй байвал хэвийн гэж үзнэ. Гэтэл монголчууд 170 см өндөртэй хэрнэ 90-100 кг хүртэл таргалалттай байдаг. Мөн эмэгтэйчүүд хэвлийн өөхлөлт ихтэй учир коронавирусийн хүндрэлээр амиа алдах нь элбэг байна. Өнөөдрийн байдлаар хэт таргалалтын улмаас коронавирусийн хүндрэлээр 20 гаруй хүн амиа алдаад байна” гэлээ.
Б.УУГАНБАЯР: Хэт таргалалттай 20 гаруй хүн коронавирусийн хүндрэлээр амиа алдсан |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |