• Өнөөдөр 2024-05-18

Төв болон Дархан-Уул аймагт халдварын тархалт хамгийн өндөр байна

2021-07-20,   536

              Орон нутагт өнгөрсөн хоногт 786 хүнээс коронавирус илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Ингэснээр орон нутагт бүртгэгдсэн тохиолдол нийт 39937 болоод байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн хоногт Орхон (89) болон Увс (101) аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин халдварын тархалтаар буюу нийт батлагдсан тохиолдлын тоогоор Төв болон Дархан-Уул аймаг хамгийн өндөр үзүүлэлттэй банйа. Тодруулбал, сүүлийн 24 цагт Дархан хотод 79 иргэнээс халдвар илэрч нийт тохиолдол 3790 болжээ. Харин Төв аймагт 24 иргэнээс халдвар илэрч нийт тохиолдол 3545 болсон байна. Энэ нь бусад аймгуудаас тохиолдлын тоогоороо хамгийн өндөр буюу тэргүүлэх үзүүлэлт юм.


Төв болон Дархан-Уул аймагт халдварын тархалт хамгийн өндөр байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188