• Өнөөдөр 2024-05-05

Файзер вакцины I тунд 12-15 насны хүүхдүүдийг хамруулж эхэллээ

2021-07-20,   451

            Файзер вакцины I тунд 12-15 насны хүүхдүүдийг өнөөдрөөс хамруулж эхэллээ. Тодруулбал, манай улс өнгөрсөн зургадугаар сарын 28-наас дээрх насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд вакцины татан авалт, нөөцийн асуудлын улмаас түр завсарлаад байсан юм. Тэгвэл өнөөдрөөс 12-15 насны хүүхдүүдийг АНУ-ын Пфайзер-Био Н’Тех үйлдвэрийн “Комирнэти” буюу файзер вакцины I тунд хамруулж эхэллээ.

Вакцинд хамрагдвал зохих 12-15 насны нийт 229 869 хүүхэд байна гэх тооцоог Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Түүнчлэн эдгээр хүүхдэд нийт 459 738 хүн тун вакцин тарих юм.

АНУ-ын Пфайзер-Био Н’Тех үйлдвэрийн “Комирнэти” вакциныг 12-15 насны хүүхдүүдэд тарих бөгөөд уг вакциныг Монгол Улсын хүний эмийн бүртгэлд яаралтай үед ашиглах горимоор өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд бүртгэсэн. Уг вакциныг 21 хоногийн зайтай хоёр удаа булчинд тарьж хэрэглэх юм.

 


Файзер вакцины I тунд 12-15 насны хүүхдүүдийг хамруулж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188