• Өнөөдөр 2024-05-04

Улаанбаатарт 523, орон нутагт 786 иргэнээс коронавирус илэрч, таван хүн нас барлаа

2021-07-20,   489

               Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн хоногт 1309 хүнээс коронавирус илэрч, таван иргэн нас баржээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 149733, нийт нас баралт 745 болж байна. Нас барсан иргэдийн гурав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй бөгөөд 21-40 насны нэг, 61-80 насны дөрвөн иргэн архаг хууч өвчин болон халдварын улмаас нас баржээ. Харин шинээр батлагдсан тохиолдлын 523 нь Улаанбаатарт, 786 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт халдварын тархалт хамгийн өндөр байгаа аймгаар Төв болон Дархан-Уул тодроод байна. Тодруулбал, өнгөрсөн хоногт Дархан-Уул аймагт шинээр 79 иргэнээс халдвар илэрч нийт 3790, Төв аймагт шинээр 24 иргэнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 3545 боллоо.

Харин өчигдөр буюу энэ сарын 19-нд 3501 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрэлт 137602 болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 9941 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 214 иргэний биеийн байдал нэн хүнд байна.

 


Улаанбаатарт 523, орон нутагт 786 иргэнээс коронавирус илэрч, таван хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188