Улаанбаатар хотод өнөөдөр буюу долдугаар сарын 19-ний өдөр суурин 19 цэгт 28 багийн 203 эмч, ажилтан ажиллаж, 4705 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ.
Харин өчигдрийн хэмжээнд нийслэлийн нийт 1499140 иргэнээс 3218 иргэн /I тунд 219, II тунд 2999/ хамрагдсан бөгөөд өссөн дүнгээр I тунд 1047567 /69.9 хувь/, II тунд 923121 /61.6 хувь/ иргэн тус тус хамрагдаад байгаа юм.
18-аас дээш насны 953058 иргэнээс I тунд 213, /үүнээс 18 жирэмсэн/, II тунд 2351 /үүнээс 77 жирэмсэн/ иргэн хамрагдсан бөгөөд өссөн дүнгээр I тунд 991791 /104.1 хувь/ үүнээс 3139 жирэмсэн, II тунд 916636 /96.2 хувь/ үүнээс 704 жирэмсэн эмэгтэй тус тус хамрагдсан байна.
12-17 насны 135225 хүүхдээс I тунд 55776 нь хамрагдсан бөгөөд үүнээс 12-15 насны 36440 /36 хувь/, 16-17 насны 19336 /57.1 хувь/ хүүхэд тус тус хамрагдсан байна.
Өнөөдөр суурин 19 цэгт 4705 иргэнийг дархлаажуулна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |