• Өнөөдөр 2024-05-04

Өнөөдөр суурин 17 цэгт 4235 иргэнийг дархлаажуулна

2021-07-18,   548

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 17 цэгт 25 багийн 182 эмч, ажилтан ажиллаж 4235 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.

Харин нийслэлийн хэмжээнд өчигдөр 1499140 иргэнээс 3218 иргэн /I тунд 219, II тунд 2999/ хамрагдсан бөгөөд өссөн дүнгээр I тунд 1047567 /69.9 хувь/, II тунд 923121 /61.6 хувь/ иргэн тус тус хамрагдсан байна.

Харин 18-аас дээш насны 953058 иргэдээс I тунд 213, /үүнээс 18 жирэмсэн эмэгтэй/, II тунд 2351 /үүнээс 77 жирэмсэн/ иргэн хамрагдсан бөгөөд өссөн дүнгээр I тунд 991791 /104.1 хувь/ үүнээс 3139 жирэмсэн, II тунд 916636 /96.2 хувь/ үүнээс 704 жирэмсэн тус тус хамрагджээ.

12-17 насны 135225 хүүхдээс I тунд 55776 нь хамрагдсан бөгөөд үүнээс 12-15 насны 36440 /36 хувь/, 16-17 насны 19336 /57.1 хувь/ хүүхэд тус тус хамрагдсан талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Өнөөдөр суурин 17 цэгт 4235 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188