• Өнөөдөр 2024-05-04

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1466 хүнээс халдвар илэрч, найман хүн амиа алджээ

2021-07-18,   515

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1466 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 147253 болов. Мөн “Ковид-19”-ийн хүндрэлээр найман хүн амиа алдаж, улсын хэмжээнд нийт 734 нас баралт бүртгэгдээд байгаа юм.

Шинээр коронавирусийн халдвар нь илэрсэн 1466 хүнээс 786 нь Улаанбаатар хотод, 680 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн шинээр 4730 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаас улсын хэмжээнд нийт эдгэрсэн тохиолдол 130612 болов. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 6079 нь хөнгөн, 2976 хүндэвтэр, 950 нь хүнд, 192 нь маш хүнд биеийн байдалтай байгаа юм.

 

 


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1466 хүнээс халдвар илэрч, найман хүн амиа алджээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188