• Өнөөдөр 2024-05-04

Өнгөрсөн хоногт 1295 хүнээс коронавирус илэрч, 10 хүн нас барлаа

2021-07-17,   461

       Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн хоногт 10 мянга орчим сорьцод шинжилгээ хийхэд 1295 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 145 мянга 787 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын гурав нь зөөвөрлөгдөн орж иржээ. Харин Улаанбаатарт 646, орон нутагт 644 хүнээс халдвар илэрсэн байна. Мөн коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байсан 10 иргэн нас барсан харамсалтай мэдээтэй байна.

       Өнөөдрийн байдлаар 10462 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 207 иргэний биеийн байдал нэн хүнд байна.


Өнгөрсөн хоногт 1295 хүнээс коронавирус илэрч, 10 хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188