Дэлхийн Вакцин, дархлаажуулалтын холбооноос БНХАУ-ын коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгч Синовак”, “Синофарм” компанитай 550 сая тун вакцины гэрээ байгуулсан талаар өнгөрсөн даваа гарагт мэдээлжээ. Дэлхийн Вакцин, дархлаажуулалтын холбооны мэдээлснээр 550 сая тун вакцины 170 сая нь “Синофарм”, 380 сая нь “Синовак” үйлдвэрийн вакцин байх гэнэ.
Гэрээний журмын дагуу энэ сараас эхлэн бүх нийтийг тэгш дархлаажуулах зорилготой “Ковакс” хөтөлбөрөөр бусад оронд хүргэнэ. Хоёр вакцин үйлдвэрлэгч нийлээд ойрын хугацаанд 110 сая тун вакцин үйлдвэрлэж, нийлүүлэх юм.
Эх сурвалж: CNN
“Синовак”, “Синофарм” үйлдвэр “Ковакс” хөтөлбөртэй 550 сая тун вакцины гэрээ байгуулжээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |