• Өнөөдөр 2024-05-04

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1364 хүнээс халдвар илэрч, есөн хүн амиа алджээ

2021-07-16,   769

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1364 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 144492 болов. Мөн “Ковид-19”-ийн хүндрэлээр есөн хүн амиа алдаж, улсын хэмжээнд нийт 716 нас баралт бүртгэгдээд байгаа юм.

Шинээр коронавирусийн халдвар нь илэрсэн 1439 хүнээс 855 нь Улаанбаатар хотод, 584 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн шинээр 3730 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаас улсын хэмжээнд нийт эдгэрсэн тохиолдол 121953 болов. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 6286 нь хөнгөн, 3078 хүндэвтэр, 1029 нь хүнд, 220 нь маш хүнд биеийн байдалтай байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1364 хүнээс халдвар илэрч, есөн хүн амиа алджээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188