• Өнөөдөр 2024-05-05

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1159 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ

2021-07-14,   502

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1159 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 141689 болов. Мөн “Ковид-19”-ийн хүндрэлээр дөрвөн хүн амиа алдаж, улсын хэмжээнд нийт 703 нас баралт бүртгэгдээд байгаа юм.

Шинээр коронавирусийн халдвар нь илэрсэн 1159 хүнээс 602 нь Улаанбаатар хотод, 556 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн шинээр 3808 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаас улсын хэмжээнд нийт эдгэрсэн тохиолдол 114872 болов. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 6652 нь хөнгөн, 3304 хүндэвтэр, 1039 нь хүнд, 221 нь маш хүнд биеийн байдалтай байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1159 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188