• Өнөөдөр 2024-05-04

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1246 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас баржээ

2021-07-13,   625

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1246 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 140530 болов. Мөн “Ковид-19” цар тахлын хүндрэлээр 10 хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас баралтын тоо 699 болжээ.

Шинээр коронавирусийн халдвар нь илэрсэн 1246 хүний 609 нь Улаанбаатар хотод, 636 нь орон нутагт илэрч, нэг зөөвөрлөгдсөн байна.

Мөн шинээр 3540 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, улсын хэмжээнд нийт 111064 хүн эдгэрсэн юм. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт 11632 хүн байгаагаас хөнгөн 8195, хүндэвтэр 3303, хүнд 1169, маш хүнд 221 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1246 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188