• Өнөөдөр 2024-05-05

1496 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа

2021-07-12,   545

        Сүүлийн 24 цагт 7628 сорьцод шинжилгээ хийхэд  1496 хүн халдвар авч, таван хүн нас барлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 806 нь Улаанбаатар хотод, 690 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Нас баралтын тухайд 60-80 насны гурав, 80-аас дээш насны хоёр хүн "Ковид-19" өвчний хүндрэлээр нас барлаа.
 
Харин өнгөрсөн хоногт 3858 иргэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан байна.
 
Монгол Улсын хэмжээнд 2.1 сая хүн буюу 64.7 хувь нь вакцины нэгдүгээр тун, 1.8 сая буюу 55.2 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

1496 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188