• Өнөөдөр 2024-05-18

Энэ сарын 14-нөөс иргэдийг дархлаажуулж эхэлнэ

2021-07-12,   509

         Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-13-ны өдрүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийхгүй байгаа. Баяр наадмын амралтыг тохиолдуулан ийнхүү вакцинжуулалтын цэгүүд ажиллахгүй болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлж байсан юм. 

Тэгвэл долдугаар сарын 14-өөс дархлаажуулалт эхлэх юм байна.

Жирэмсэн эмэгтэй болон 12-оос дээш насны хүүхдүүдэд вакцины давтан тунг хийх бөгөөд 18-аас дээш насны иргэдэд Вероцел вакцин хийх талаар ЭМЯ-аас мэдээллээ. 

Энэ сарын 14-нөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд ажиллах вакцинжуулалтын цэгүүд нь энэ сарын 14-16-нд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Харин долдугаар сарын 17, 18-нд 10:00-15:00 цаг хүртэл ажиллах юм.  


Энэ сарын 14-нөөс иргэдийг дархлаажуулж эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188