• Өнөөдөр 2024-05-18

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1735 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас баржээ

2021-07-11,   493

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээллээ танилцууллаа.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1735 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 137788 болов. Харин “Ковид-19” цар тахлын хүндрэлээр 11 хүн амиа алдаж, улсын хэмжээнд нас барсан тохиолдол 684 болов.

Шинээр коронавирусийн халдвар нь илэрсэн 1735 хүний 873 нь Улаанбаатарт, 861 нь орон нутагт, тусгай үүргийн нислэгээр нэг иргэн зөөвөрлөгдөж иржээ.

Мөн шинээр 3756 хүн эдгэрсэн бол хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс хөнгөн 8037, хүндэвтэр 3412, хүнд 1051,  маш хүнд биеийн байдалтай 227 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1735 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188