ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.
Энэ үеэр ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлдэг 11:00 цагийн мэдээг долдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шууд дамжуулахгүй талаар мэдээлэв.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Цаашид ЭМЯ-ны өдөр тутмын мэдээллийг албан ёсны вебсайт болон фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэнэ” гэлээ.
Энэ сарын 11-нээс ЭМЯ 11:00 цагийн мэдээг шууд дамжуулахгүй |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |