ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.
Шинээр коронавирусийн халдвар нь илэрсэн 1510 хүний 752 Улаанбаатар хотод, 758 нь хөдөө орон нутагт илэрсэн байна.
Мөн шинээр 1541 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 12888 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 8195 нь хөнгөн, 3303 нь хүндэвтэр, 1169 нь хүнд, 221 нь маш хүнд байдалтай байгаа талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1510 хүнээс халдвар илэрч, есөн хүн нас баржээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |