• Өнөөдөр 2024-05-18

Б.УУГАНБАЯР: Сүүлийн 24 цагт 1998 хүнээс коронавирусийн халдвар илэрч, долоон хүн нас барлаа

2021-07-07,   468

          Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэж байна. Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 9517 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 1998 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, нийслэлд 1139, орон нутагт 859 хүн халдвар авчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 130452 боллоо. Мөн өчигдөр коронавирусийн хүндрэлээр долоон  хүн нас барж, нийт нас баралтын тоо 646 боллоо. Түүнчлэн сүүлийн 24 цагт 2582 хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн хяналтаас гарчээ" хэмээв.


Б.УУГАНБАЯР: Сүүлийн 24 цагт 1998 хүнээс коронавирусийн халдвар илэрч, долоон хүн нас барлаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188