АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи мэдэгдэл хийжээ.
Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард “Ковид-19” халдвараар амиа алдсан нийт хүний 99.2 хувь вакцинжуулалтад хамрагдаагүй байсан бол үлдсэн 0.8 хувь нь бүрэн дархлаажсан байсан талаар мэдээлэв.
Уг мэдэгдлээрээ дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Энтони Фаучи коронавирусийн эсрэг вакцинд эргэлзэж байгаа хүмүүст хандан “Коронавирусийн вакцин нь халдварын хүндрэлийг бууруулах, амиа алдах эрсдэлийг багасгаж байгааг нотолсон” тухайгаа хэлсэн юм.
Долдугаар сарын 4-ний өдрийн байдлаар АНУ-д нийт насанд хүрэгчдийн 67.1 хувь нь вакцины эхний тундаа хамрагдсан, 47.4 хувь нь дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: The Hill
Коронавирусийн улмаас амиа алдсан хүмүүсийн 99 хувь нь вакцинжуулалтад хамрагдаагүй |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |