Улаанбаатар хотод өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны өдөр дархлаажуулалтын суурин 27 цэгт 43 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 16897 иргэнийг дархлаажуулна. Мөн спутник-в вакцинд хамрагдсан 65-аас дээш насны иргэдэд өнөөдрөөс эхлэн тус вакцины II тунг хийх юм.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 2607, II тунд 1310, нийт 3917 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Энэ өдөр 41 жирэмсэн эх, 12-15 насны 1673, 16-17 насны 549 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1029568 иргэн I тунд, 888289 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2502 жирэмсэн эх, 12-15 насны 26246, 16-17 насны 16758 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунд хамрагдсан талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өнөөдөр суурин 27 цэгт 16897 иргэнийг дархлаажуулна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |