• Өнөөдөр 2024-05-18

Б.УУГАНБАЯР: 65-аас дээш насныханд Даваа гарагаас Спутник-V вакцины II тунг хийнэ

2021-07-03,   576

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өгөх үеэр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явцыг танилцуулав.
    Өчигдөр коронавирусийн эсрэг дархлаа тогтоох вакцинд 17452 хүн хамрагджээ. Ингэснээр улсын хэмжэээнд нэгдүгээр тунд 2.5 сая хүн хамрагдсан байна. Энэ нь зорилтот хүн амын 87.1 хувь аж. Харин дархлаажуулалтын хоёрдугаар тунд 1.7 сая хүн хамрагдсан нь зорилтот бүлгийн 74.5 хувь болж байна. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 54 хувь юм. Тэгвэл улсын нийт хүн амын 70-80 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдснаар нийтийн дархлаа тогтдог байна.
 
    Мөн 12-17 насны хүүхдүүд вакциндаа идэвхтэй хамрагдаж байна. Тодруулбал,
• 12-15 насны 205815 хүүхэд байгаагаас 67574 нь 
• 16-17 насны 84253 хүүхэд байгаагаас 45088 нь вакцины нэгдүгээр тунд хамрагджээ.
    Мөн ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Спутник-V вакцины 10 мянган тун манай улсад ирсэн. Тус вакциныг ирэх даваа гарагаас 65-аас дээш насныханд тарина. Дархлаажуулалтыг дүүрэг тус бүрт ажиллаж буй дархлаажуулалтын цэгээр дамжуулан 09:00-17:00 цагийн хооронд хийнэ. Өнөөдөр болон маргааш Спутник-V вакцин хийхгүй гэдгийг анхааруулья" гэсэн юм.
 

Б.УУГАНБАЯР: 65-аас дээш насныханд Даваа гарагаас Спутник-V вакцины II тунг хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188