• Өнөөдөр 2024-05-18

Коронавирусээр өвчилсөн 249 иргэний биеийн байдал МАШ ХҮНД байна

2021-07-03,   561

        Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн хоногт 2401 иргэнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 122 мянга 740 болсныг мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас нийт 13993 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 9239, хүндэвтэр 3320, хүнд 1185, маш хүнд 249 иргэн байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Иргэдэд анхааруулахад хүндэвтэр, хүнд, маш хүнд хүний тоо 5000 дөхөж байна. Тиймээс халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, ажил, гэр гэсэн маршрутаар зорчино уу. Улсын хэмжээнд орон нутгийн 28, нийслэлийн 48 эмнэлгийн 14 мянга орчим орыг ковидын эмчилгээнд ашиглаж байна. Манайх улсын бүх эмнэлэг, сувилалын нийт 24 мянгай гаруй ортой. Тэгэхээр үлдсэн 13 мянган орыг нь бусад өвчнөөр өвдсөн хүмүүсийг эмчлэхэд ашиглаж байна. Бид нэмж ор гаргах боломжтүй. Ор нэмлээ ч ажиллах хүний нөөц хомс байна” гэлээ. Мөн тэрбээр “Биеийн байдал хөнгөн байгаа хүн 10 хоног, хүндэвтэр болон хүнд бол 20-иос дээш хоног эмчлүүлдэг. Харин биеийн байдал нь маш хүнд  байгаа хүнийг эмчлэх хугацаа их урт байдаг” гэв.

 


Коронавирусээр өвчилсөн 249 иргэний биеийн байдал МАШ ХҮНД байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188