• Өнөөдөр 2024-05-06

Вакцинжуулалтад 2386 жирэмсэн эх хамрагдлаа

2021-07-03,   667

         Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу долдугаар сарын 2-нд I тунд 6420, II тунд 2251 нийт 8671 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Энэ өдөр 155 жирэмсэн эх, 12-15 насны 4859, 16-17 насны 1062 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1021646 иргэн I тунд, 884625 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2386 (20 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 21047 (20.8 хувь), 16-17 насны 15334 (45.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.


Вакцинжуулалтад 2386 жирэмсэн эх хамрагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188