• Өнөөдөр 2024-05-18

С.ЭНХБОЛД: Манай улсад Альфа вирус зонхилж байна

2021-07-02,   473

      Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн нөхцөл байдал, түүний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ.  Тэрбээр "Дэлхий даяар нөхцөл байдал хүндэрч байна. Ялангуяа коронавирусийн дельта хувилбар илүү хурдацтай тархаж байгаа тухай мэдээлэл гарсаар байгаа. Улс орнууд хөл хорио тогтоох, хилээ хаах зэргээр хариу арга хэмжээгээ авч эхлээд байна. ОХУ-д гарсан халдварын тархалтын 90 хувь нь дельта вирус байгаа. Энэ хувилбар нь богино хугацаанд хүндэрдэг бөгөөд вакцины нөлөөг бууруулж байгаа. Иймд Турк, ОХУ зэрэг улс гурав дахь тунг хийж эхэлж байна. Судалгааны явцад зургаан сараас дээш хугацааны дараа вакцины гурав дахь тунг тарих тухай дүгнэлтүүд гарч байсан ч үүсээд буй нөхцөл байдалд үндэслэн улс орон бүр хариу арга хэмжээгээ ийнхүү авч байна" гэв.
 
 Харин манай улсад дельта вирус тархах магадлалын талаар сайд С.Энхболд хэлэхдээ "Манай улсад дельта хувилбар орж ирэх нь цаг хугацааны л асуудал. Эрсдэл өндөр байна. Энэ төрлийн вирус дэлхийн 90 гаруй улсад бүртгэгдсэн.
 
Бид хоёр чиглэлээр судалгааны ажил хийж байгаа. Тухайн саруудын сорьцыг хадгалж, PCR шинжилгээнд суурилан хувилбаруудыг тодорхойлохоор судалсан. Дөрөв болон зургаадугаар сарын сорьцуудад альфа хувилбар дийлэнхийг эзэлж байсан. Үүнийг баталгаажуулахаар Япон Улс руу 50 сорьц явуулахад Монгол Улсад альфа хувилбар зонхилж байгаа тухай дүгнэлт өгсөн. Мөн манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн дельта вирус таван сорьцод илэрсэн. Тодруулбал, тавдугаар сарын эхэн үеийн сорьцод илэрсэн бөгөөд тухайн иргэдийг тусгаарлаж, эмчилсэн" гэлээ.
 

С.ЭНХБОЛД: Манай улсад Альфа вирус зонхилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188