• Өнөөдөр 2024-05-05

ЭМЯ: 2376 иргэнээс коронавирус илэрч, 14 хүн нас барлаа

2021-07-02,   493

         Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 9485 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2376 иргэнээс коронавирус илэрсэн. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 120339 болж байна. Мөн өнгөрсөн хоногт 2170 иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Харин нас коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байсан 14 хүн нас барлаа. Нийт нас баралт 592 боллоо. Нас барсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэв.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг дотор нь задалбал, Улаанбаатарт 1494, орон нутагт 877 хүнээс халдвар илэрчээ.

Түүнчлэн уг мэдээллийн эхэнд иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хайртай дотны хүмүүсээ аврахыг анхаарууллаа. Учир нь сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, тэр хэрээр эмнэлгийн ачаалал эрс өсч байгаа аж. Улмаар өвчтөнтэй ажиллах эмч, эмнэлгийн ажилтны тоо хүрэлцэхгүй байх эрсдэл рүү ойртож байгааг анхааруулав.

 


ЭМЯ: 2376 иргэнээс коронавирус илэрч, 14 хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188