• Өнөөдөр 2024-05-18

СУДАЛГАА: Ургамлын тоосонцор бүхий агаарт коронавирус илүү хол, хурдан тархдаг

2021-07-02,   313

       Киприйн физикчид ургамлын тоосонцор, коронавирусийн хэсгүүдтэй хэрхэн харилцан үйлчлэхийг судалсны үндсэн дээр ургамлын тоосонцор вирусийг хүнээс хүнд дамжих хурдыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

       Европын биологичдын ажигласнаар, коронавирусийн халдварын тархалт тухайн бүс нутагт цэцэг дэлгэрэх үед илүү идэвхжиж байжээ. Зарим эрдэмтэд ургамлын тоосонцор харшил хөдөлгөж, хүний дархлааг бууруулснаар халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж үзсэн бол зарим нь ургамлын тоосонцор вирусний “хүргэлтийн хэрэгсэл” болж буй гэж тайлбарлажээ. Талиб Дбук, Димитрис Дрикакис нар хамтарч дээрх онолоо батлахын тулд компьютерын программ ашиглан ургамлын тоосонцор бүхий агаар болон цэвэр агаарт коронавирусний тархалтын хурд хэрхэн өөрчлөгдөж буйг судалсан байна. Судалгааны дүнд ургамлын тоосонцор бүхий агаарт салхи гараагүй байхад хүртэл коронавирус илүү хурдацтай тархаж байжээ.

Халдвартай хүн ханиах, найтаах үед ургамлын тоосонцор бүхий агаарт цацагдсан коронавирусийн хэсгүүд зургаан метр илүү хол тархаж байжээ. Энгийн нөхцөлд вирусийн хэсгүүд хоёроос холгүй метрийн зайд тархдаг байна.

       Энэхүү судалгаанаас үзвэл Европ болон АНУ-д өнгөрсөн зуны улиралд КОВИД-19 халдвар идэвхэжсэнийг тайлбарлаж байна гэж эрдэмтэд онцолжээ.

Эх сурвалж: ОБЕГ


СУДАЛГАА: Ургамлын тоосонцор бүхий агаарт коронавирус илүү хол, хурдан тархдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188