• Өнөөдөр 2024-05-05

Дархлаажуулалтын 25 цэгт 13815 иргэнийг вакцинд хамруулна

2021-07-02,   399

           Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 25 суурин цэг ажиллана.

Цэгүүдэд нийт 40 багийн 288 эмч, ажилтан ажиллаж, 13815 иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 6277, II тунд 1307 буюу нийт 7584 иргэнийг дархлаажуулжээ. Энэ өдөр 132 жирэмсэн эх, 12-15 насны 4355, 16-17 насны 850 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1015000 иргэн I тунд, 882219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2,231 жирэмсэн эх, 12-15 насны 16188, 16-17 насны 14272 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ДҮҮРЭГ ТУС БҮРЭЭР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА:


Дархлаажуулалтын 25 цэгт 13815 иргэнийг вакцинд хамруулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188