• Өнөөдөр 2024-05-16

СУДАЛГАА: HLA-DRB1.04 гентэй хүмүүс “Ковид-19”-өөр өвчлөх нь бага байна

2021-07-01,   585

       Их Британийн Ньюкасл их сургуулийн удирдсан шинжлэх ухаан, эмнэлгийн багийн судалгаагаар HLA-DRB1.04 гэх гентэй хүмүүс “Ковид-19” цар тахлаар өвчлөх нь бага болохыг тогтоожээ.

       Коронавирусээр өвчилсөн хүмүүстэй харьцуулахад уг өвчнөөр халдварлаагүй хүмүүсийн HLA-DRB1.04 ген нь гурав дахин их байгаа юм. Судалгааны баг уг генийг генетикийн эсэргүүцлийн анхны маш том нотолгоо гэж үзжээ.

       Судалгаанд “Ковид-19” цар тахлаар өвчилсөн хүмүүсийг хамруулж, зургадугаар хросомд нэгдэн орсон HLA генүүдэд нарийвчилсан шинжилгээ хийж, геномыг бүхэлд нь сканердаж хариуг нь гаргажээ. HLA-DRB1.04 нь хүний лейкоцитын эсрэгтөрөгчийн генийг шууд тодорхойлж байгаа үзүүлэлт гарсан гэнэ. Мөн тус судалгаанд өгүүлснээр Их Британид Европ гаралтай таван хүн тутмын нэг нь уг генийг агуулж явдаг гэж таамагласан байна.

       Энэ талаар Ньюкасл Их Сургуулийн Клиникийн генетикийн профессор Сэр Жон Берн “SARS Cov-2 бол хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн том аюул заналхийлэл. Зарим хүн яагаад энэ өвчнөөр халдварлахгүй байгааг судалж чадвал бид өөрсдийгөө болон бусдыг “Ковид-19”-өөс хамгаалж чадна” хэмээжээ.

 

Эх сурвалж: Newcastle University Official


СУДАЛГАА: HLA-DRB1.04 гентэй хүмүүс “Ковид-19”-өөр өвчлөх нь бага байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188