• Өнөөдөр 2024-05-18

Eruul.gerege.mn системийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор PCR шинжилгээний цэгүүд түр ажиллахгүй

2021-07-01,   811

      Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагт коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлдэг. Тэгвэл өнөөдрийн хурлаар хэвтэн эмчлүүлж буй болон эдгэрч, эмнэлгээс гарсан иргэдийн тоон мэдээллийг өгөөгүй юм. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Еruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбоотойгоор өнөөдөр эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болсон. Үүнд хүлцэл өчье” гэв.

Eruul.gerege.mn системийн ашиглалтын төлбөрийг сүүлийн гурван сар төлөөгүй тул өнөөдрөөс үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болжээ. Уг систем ЭМЯ болон УОК-тай хамтран ажилладаг бөгөөд уг системээр дамжуулж иргэд шинжилгээ өгөх цаг авах болон шинжилгээний хариугаа хүлээн авдаг. Тэгвэл үйл ажиллагаа нь түр зогссонтой холбоотойгоор шинжилгээний цэгүүд ажиллахгүй, шинжилгээ өгөхөөр очсон иргэдийг буцааж байгаа аж.


Eruul.gerege.mn системийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор PCR шинжилгээний цэгүүд түр ажиллахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188