• Өнөөдөр 2024-05-18

ЭМЯ: 2485 иргэнээс коронавирус илэрч, 15 хүн нас барлаа

2021-07-01,   483

          Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 8000 орчим сорьцод шинжилгээ хийхэд 2485 иргэнээс коронавирус илэрсэн. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 117 963 болж, өсч байна. Шинээр батлагдсан тохиолдлыг задалбал Улаанбаатарт 1437, орон нутагт 1048 хүнээс халдвар илэрсэн. Ер нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 гаруй хувийг Улаанбаатар хот эзэлж байгаа.

Харин коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байсан 15 хүн нас барлаа. Тодруулбал, 40-50 насны хоёр, 51-59 насны хоёр, 60-70 насны дөрөв, 80-аас дээш насны долоон хүн эндсэн байна. Амьсгалын замын дутмагшил, уушгины хоёр талын хатгалгаа, бусад эрхтэний дутагдал, артерийн даралт өндөр, зүрх судасны архаг дутагдал, элэг, бөөрний хавдар гэх мэт үндсэн, суурь архаг өвчин хавсарсан хэлбэрээр нас барсан” гэв.

 


ЭМЯ: 2485 иргэнээс коронавирус илэрч, 15 хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188