• Өнөөдөр 2024-05-18

С.ХИШГЭЭ: Коронавирусийн халдвар авсан иргэдийн 1.9 хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд байна

2021-06-30,   490

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд халдварын шинж тэмдэг хөнгөн илэрч байна-

              Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч С.Хишгээ жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд юуг анхаарах ёстой талаар зөвлөлөө. Тэрбээр “Улс орнуудын хувьд нийт халдвар авагсдын 1.6 хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд байна. Харин манай улсын хэмжээнд 2200 орчим жирэмсэн эх халдвар аваад байна. Энэ нь халдвар авсан нийт иргэдийн 1.9 хувь гэсэн үг. Үүний 95.6 хувь нь Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлж байна.

Жирэмсэн эхчүүд халдвар авсан эсэхээ мэдэхийн тулд хаагуур явж, хэнтэй уулзсанаа нягталж ойрын хавьтал болсон эсэхээ тодорхойлох, өвчний шинж тэмдгийг нэг бүрчлэн мэддэг байх, улмаар биеийн байдлаа ажиглах хэрэгтэй. Мөн жирэмсэн эхчүүд халдвар хамгааллын дэглэмээ ягштал биелүүлж, амны хаалтаа зүүн, зай барих нь зөв.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд халдварын шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа. Ерөнхийдөө халууралт, толгой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй байх шинж тэмдэг илэрч байгаагаас зарим эхэд зөвхөн халуурах зэргээр шинж тэмдэг илэрч байна. Халдвар авсан тохиолдолд гэрээр дур мэдэн эмчилгээ хийхгүйгээр эмнэлэгт хандах нь зөв. Учир нь, халдварын өвчлөл богино хугацаанд хүндэрч, эх ураг эндэх эрсдэлтэй гэдгийг санах хэрэгтэй” гэв.

 


С.ХИШГЭЭ: Коронавирусийн халдвар авсан иргэдийн 1.9 хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188