• Өнөөдөр 2024-05-18

ЭМЯ: 2246 иргэнээс коронавирус илэрч, 15 хүн нас барлаа

2021-06-30,   611

         Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “11048 сорьцод шинжилгээ хийхэд 2246 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс Улаанбаатарт 1345, орон нутагт 901 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр орон нутагт нийт 24758 иргэн халдвараар өвчилсөн бол Улаанбаатарт нийт 89871 иргэн халдвар авсан байна. Харин улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 114 мянга 656 болж байна. Эмнэлгээс шалтгаалах халдвар нэмэгдээгүй бөгөөд 219 хэвээр байгаа.

Коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж буй 15 иргэн нас барлаа. Нас барсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэв.

Харин сүүлийн 24 цагт 2825 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт 76654 хүн эдгэрээд байна. Халдварын улмаас 14121 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн - 9502

Хүндэвтэр - 3143

Хүнд - 1237

Маш хүнд - 239 хүн байна.

Гэрийн хяналтад 24112 хүн байгаа аж.

 


ЭМЯ: 2246 иргэнээс коронавирус илэрч, 15 хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188