• Өнөөдөр 2024-05-18

Спутник-V вакцины мэдээлэл тодорхойгүй учраас жирэмсэн эхэд тарих боломжгүй

2021-06-29,   437

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ удаа НҮБ-н Эхийн эрүүл мэндийн зөвлөх н.Цэдмаа жирэмсэн эхчүүд хэрхэн вакцинд хамрагдах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Тэрбээр "Английн дархлаажуулалтын зөвлөл 90 мянган жирэмсэн эхийг судалгаанд хамруулж, жирэмсэн эхчүүдийг вакцинд хамрагдаж болно гэж үзсэн" гэлээ. Жирэмсэн эхчүүд дархлаажуулалтын эхний тунгаа 14 дэх долоо хоногоос хойш, хоёр дахь тунгаа 35 дахь долоо хоногоосоо өмнө хийлгэх хэрэгтэй.  Одоогийн байдлаар жирэмсэн эх тариулахад хамгийн тохиромжтой вакцин бол Файзер болон Модерна юм. Мөн тавдугаар сарын 11-нд ДЭМБ-ээс Синофарм вакциныг жирэмсэн эхэд тарихыг зөвшөөрсөн байна. Харин Спутник-V вакцины мэдээлэл тодорхойгүй учраас жирэмсэн эхэд тарих боломжгүй гэж үзжээ.


Спутник-V вакцины мэдээлэл тодорхойгүй учраас жирэмсэн эхэд тарих боломжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188