• Өнөөдөр 2024-05-18

“Ковид-19”-ийн улмаас нас барсан хоёр сартай охины аав: Миний охины цээжийг нэг ч удаа чагнаагүй

2021-06-28,   959

        "Ковид19"-ийн халдвараар нас барсан хоёр сартай нярайн аав Н охиныг нь гурав хоног эмчилсэн гэх худал мэдээлэлд хариу өглөө.

    Тэрбээр “Худал мэдээлэл гарч байна. Тиймээс энэ талаар үнэн зөв мэдээлэл хүргэе гэж бодсон юм. Хамгийн анх манай эхнэр халдвар авсан. Өрхийн эмнэлэгт үзүүлэхэд гадуур гарч болохгүй, нөхөр хүүхдээс чинь шинжилгээ авна гэсэн юм. Гэхдээ бид өөрсдөө гарч эмийн сангаас 400 гаруй мянган төгрөгийн эм авсан. Харин талийгаач охины маань эхний түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарсан. Хоёр дахь шинжилгээ нь нэг зураастай байсан ч дороо бүдэг зураастай байсан. Тэгээд эхнэрийн маань бие улам муудаж, өрхийн эмчдээ хэлтэл "Одоогоор сул ор алга аа. Орны захиалга өгчихсөн" гэж утсаар хариу өгсөн. Эхнэрийн шинжилгээний хариу эерэг гарснаас хойш тав хоногийн дотор бие нь  муудаж, бараг амьсгал хураасан. Тэгээд би өрхийн эмнэлэг рүү дахин залгаад эмнэлэгт хэвтүүлмээр байна, үнэхээр хүнд байна гэдгийг хэлэхэд "Танайх руу тандалтын баг явууллаа" гэсэн. Манайд тандалтын багийнхан 20 минутын дараа ирсэн. Гэхдээ эхнэр, охин хоёрыг маань “Гайгүй л байна шүү дээ” гэсэн. Тэгэхэд нь би “Юу яриад байгаа юм, би хэвтүүлмээр байна. Наад хүн чинь сая үхээд босож ирлээ” гэж хэлэхэд л “За, аваад явъя” гэсэн. Харин нярай охиныг маань авч явах боломжгүй гэсэн. Би аргагүйн эрхэнд охиноо өөрөө авч үлдсэн. Тэгтэл гадуур “Аав нь өөрөө гэрээр эмчилгээ хийнэ гээд авч үлдсэн” гэж худлаа ярьж байна. Миний охины цээжийг нэг ч удаа ирж чагнаагүй. Харин өрхийн эмнэлгээс “Яаж байна” гэж залгаж асуудаг байсан. Би эх нярай хоёрыг хамт эмнэлэгт хэвтүүлчихсэн бол гэж харамсаж байна. Хүн чинь тухайн үедээ нэгийг нь ч болов эмчлүүлье гэж боддог юм билээ. Эхнэрийн маань бие ийм муу байхад яаж нялх хүүхэд асрах билээ гэж бодогдсон. Гэхдээ үнэхээр эх нярай хоёрыг хоёуланг нь эмчилье, аваад явъя гэсэн бол яалаа гэж авч үлдэх билээ” гэж ярьлаа.  

 


“Ковид-19”-ийн улмаас нас барсан хоёр сартай охины аав: Миний охины цээжийг нэг ч удаа чагнаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-28 17:39:11
    12: иргэддээ үнэн мэдээлэл хүргэхийн оронд арьсаа хамгаалцгаах юм дээрээс нь үүрэг чиглэл өгөөд бх шиг бгн
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188