• Өнөөдөр 2024-05-18

“Ковид-19”-ийн хамгийн анхны тохиолдол бидний мэдэж байснаас эрт илэрснийг шинэ судалгаа харуулж байна

2021-06-26,   467

Коронавирус цар тахал эхэлснээс хойш халдварын эх уурхай яг хаанаас, хэзээ гарсныг эрдэмтэд тогтоохыг хичээсээр байгаа. Тэгвэл Давид Л.Роббертс, Иван Жарик, Жереми С.Россман нарын “Ковид-19-ийн анхны тохиолдлууд” судалгааны үр дүнд коронавирус албан ёсоор бүртгэснээс хэдэн долоо хоногийн өмнө илэрсэн байж магадгүй гэж үзжээ. Тархалтын шинэ загварчлалаар SARS-COV-2 вирус Хятадад 2019 оны аравдугаараас хүнд халдварлаж эхэлсэн байж магадгүй гэж таамаглаж байгаа ч арваннэгдүгээр сарын дунд үед халдварласан байх магадлал хамгийн өндөр аж. Тэд судалгаандаа оновчтой шугаман тооцооллын᠎ (OLE) аргыг ашигласан байна. Цар тахал 2020 оны тавдугаар сар гэхэд дэлхийн 200 гаруй оронд тархсан. Тиймээс уг математик загварчлалын аргаар “Ковид-19” эхэлсэн хугацааг тогтоохыг зорьжээ. Ийнхүү судлаачид арваннэгдүгээр сарын 17-нд анхы тохиолдол  гарсан байж магадгүй гэж үзсэн байна. Мөн коронавирус Хятадаас 2020 оны нэгдүгээр сарын гурванд Япон, долоонд Тайланд, 12-нд Испани, 14-нд Өмнөд Солонгос, 16-нд АНУ-д тарсан гэж тооцоолсон байна. 

Эх сурвалж: www.sciencealert.com

Б.Бадамзул


“Ковид-19”-ийн хамгийн анхны тохиолдол бидний мэдэж байснаас эрт илэрснийг шинэ судалгаа харуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188