• Өнөөдөр 2024-05-02

ЭМЯ: 2271 хүнээс коронавирус илэрч, 55-83 насны 11 хүн нас барлаа

2021-06-25,   538

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ный хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 12559 сорьцод шинжилгээ хийхэд 2271 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 104900 болж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал, Улаанбаатарт 1231, орон нутагт 1040 тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт халдвар авсан иргэдийг насны ангиллаар ялгавал:

  • 0-4 насны 121
  • 5-9 насны 176
  • 10-14 насны 161
  • 15-17 насны 87
  • 25-29 насны 237
  • 30-34 насны 349 иргэн халдвар авчээ. 

Харин өнгөрсөн хоногт 977 иргэн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт 67579 хүн эдгэрлээ. Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байсан 11 иргэн нас барсан. Ингэснээр нийт нас баралт 493 болж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 13296 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 239 хүний биеийн байдал маш хүнд байна.

Орон нутагт:

  • Баян-Өлгий аймагт 14
  • Увс аймагт 55
  • Ховд аймагт 36
  • Завхан аймагт 70
  • Баянхонгор аймагт 83
  • Архангай аймагт 29
  • Хөвсгөл аймагт 41
  • Булган аймагт 49
  • Говь-Алтай аймагт 84
  • Сэлэнгэ аймагт 42
  • Төв аймагт 24
  • Өвөрхангай аймагт 42
  • Дундговь аймагт 68
  • Говьсүмбэр аймагт 12
  • Сүхбаатар аймагт 17
  • Сэлэнгэ аймагт 42
  • Хэнтий аймагт 65
  • Дорнод аймагт 28
  • Дархан-Уул аймагт 150
  • Орхон аймагт 131 бүртгэгджээ.

ЭМЯ: 2271 хүнээс коронавирус илэрч, 55-83 насны 11 хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188