• Өнөөдөр 2024-05-04

Нийслэлд жирэмсэн эх 1421, 16-17 насны 9298 хүүхэд вакцинд хамрагджээ

2021-06-25,   505

   Нийслэл хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг вакциныг явуулын найм,  суурин 21 цэгт хийнэ. Дархлаажуулалтад 40 багийн 252 эмч, ажилчид ажиллан 3488 иргэнийг хамруулахаар тооцоолжээ.

Өчигдөр Улаанбаатар хотод I тунд 2035, II тунд 2,140, нийт 4175 иргэнийг дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.7 хувь буюу 979 464 нь I тунд, 90.7 хувь буюу 865 220 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийслэлд амьдарч буй жирэмсэн эхчүүдийн 11.9 хувь буюу 1421, 16-17 насны хүүхдийн 27.4 хувь буюу 9298 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна: 


Нийслэлд жирэмсэн эх 1421, 16-17 насны 9298 хүүхэд вакцинд хамрагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188