• Өнөөдөр 2024-05-18

12-15 насны хүүхдүүдийг Файзер вакцинаар дархлаажуулна

2021-06-24,   433

        Эрүүл мэндийн сайдын тушаалаар ирэх долоо хоногийн даваа гарагаас буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулна. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн вакцин тарих юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр дархлаажуулах аж.

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь харъяа дүүргийнхээ файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх юм байна. Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой юм. Вакцины эхний тунд хамрагдсан хүүхдүүд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх юм байна.

Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд сайн дурын үндсэн дээр эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрлөөр дархлаажуулалтад хамрагдана гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


12-15 насны хүүхдүүдийг Файзер вакцинаар дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188