• Өнөөдөр 2024-04-29

ЭМЯ: Гэрээр 22630 хүн эмчлүүлж байгаа

2021-06-24,   395

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.

Монгол Улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 12898 хүн байгаагаас хөнгөн 8352, хүндэвтэр 3097, хүнд 1221, маш хүнд 228 оноштой байгаа юм.

Харин гэрээр 22630 коронавирусийн халдварын хөнгөн оноштой эмчлүүлж байгаагаас 470 жирэмсэн эх, 2355 0-14 хүүхэд байгаа талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээлэв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2366 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад нийт 102629 тохиолдол бүртгээд байна. Мөн 13 нас баралт бүртгэж, улсын хэмжээнд нийт 482 хүн “Ковид-19”-ийн халдвараар эндэв. Харин 1059 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Улмаар Монгол Улсад 66602 хүн эдгэрээд байгаа юм.

 


ЭМЯ: Гэрээр 22630 хүн эмчлүүлж байгаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188