• Өнөөдөр 2024-04-29

ЭМЯ: 2366 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 13 хүн эндлээ

2021-06-24,   410

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2366 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад нийт 102629 тохиолдол бүртгээд байна. Мөн 13 нас баралт бүртгэж, улсын хэмжээнд нийт 482 хүн “Ковид-19”-ийн халдвараар эндэв.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар нь илэрсэн 2366 хүний 1482 нь Улаанбаатар хотод, 879 нь орон нутагт бүртгэгдэж, эмнэлгээс шалтгаалах таван тохиолдол илэрчээ.

Шинээр 1059 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Улмаар Монгол Улсад 66602 хүн эдгэрээд байгаа юм. Харин улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 12898 хүн байгаагаас хөнгөн 8352, хүндэвтэр 3097, хүнд 1221, маш хүнд 228 оноштой байгаа талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.

 


ЭМЯ: 2366 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 13 хүн эндлээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188